Хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медалийг ОХУ-ын 19 настай тамирчин Виталина Бацарашкина хүртсэн. Тэрбээр “Үнэхээр гайхалтай байна. Гэхдээ одоо болтол сайн тайвширч чадахгүй л байна. Манай орны тамирчид маш удаан бэлтгэл хийсэн. Тиймээс бид сүүлийн шатанд үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Медалийн төлөө бүхий л чадвараа шавхан хөдөлмөрлөсөн. Тиймдээ ч их итгэлтэй байлаа. Гэхдээ олимпийн наадам гэдэг амаргүй даваа. Бие махбод, сэтгэлзүйн хувьд медалийн өнгөө хэрхэн хувиргах нь хэдхэн хоромд л шийдэгддэг. Зарим зүйл бодсоноор болдоггүй. Яг энэ цаг мөчид маш онцгой мэдрэмж төрж байна” гэж медалиа гардаж авсныхаа дараа сэтгэгдлээ хуваалцжээ.
Виталина Бацарашкина: Медалийн өнгө хэрхэн хувирах нь хормын дотор л шийдэгддэг | ||
Үзсэн: 2752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.