Шууд Chart

Ц.Дамдин: Д.Сумъяаг Монголын анхны эмэгтэй алтан медальтан болох нь гэж бодож байлаа

2016-08-09 17:29:08

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо ажиллаж буй “Монголын мэдээ” сувгийн сэтгүүлч П.Отгонтуяа МҮОХ-ны Ерөнхийлөгч Ц.Дамдинтай ярилцсан байна. 

-Та Д.Сумъяагийн барилдааныг үзсэн үү?     

-Үзэлгүй яах вэ. Олимпийн медалийн салхийг хагалж Д.Сумъяа маань мөнгөн медаль авлаа. Ер нь бол жудогийн эрэмбээр медаль авахад хүрсэн тамирчин. Би аварга болно гэж бодож байсан ч мөнгөн медаль авлаа. Гэхдээ чамлахаар чанга атга гэж бодож байна. Цаашдаа олон жил барилдах байх аа. Баризилийн бөхтэй дэвжээн дээр нь таарч барилдлаа. Гэхдээ 57 кг жиндээ яалт ч үгүй дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ баталж чадлаа.

-Японы бөхтэй барилдсан барилдааны тухай та юу хэлэх вэ?

-Тэр барилдаан бол үнэхээр гайхалтай барилдаан байсан. Энэ л  барилдаанд  их санаа зовж байлаа. Дэвжээн дээр гараад л хэдхэн хормын дотор цэвэр ялна гэдэг ямар хэмжээний чадвартай  тамирчин вэ гэдгээ харуулсан явдал юм. 

-Олимпоос жүдо бөхийн төрөлд анхны мөнгөн медаль авлаа?

-Тийм ээ.  Анхны эмэгтэй алтан медальтан болоосой гээд л хүлээж суулаа шүү дээ.  Гэхдээ л их баяртай байна. Алтын дайтай мөнгө шүү дээ. Одоо манай монгол тамирчид  их зориг орсон. Сэтгэл зүйн хувьд их сайн болж байна. Ингээд л медаль авчихъя гэсэн бодол төрж байгаа. Энэ бол их том амжилт.

-Баярлалаа. Амжилт хүсье. 
 
 







Нийтэлсэн: Ч.Энхзул

Ц.Дамдин: Д.Сумъяаг Монголын анхны эмэгтэй алтан медальтан болох нь гэж бодож байлаа   
Үзсэн: 5234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.252.xxx] 2016-08-10 00:11
Дамдин аврагаа Тамирчины хөдөлмөр хүнд,цаг хугацаа тэсвэр шаардсан мэргэжил гэдэгт санал хийлдэг. Гэвч манай жүдогийн эрэгтэй тамирчидын хурд их дутмаг юм.Одбаяр,Ууганбаатар нарын барилдаанаас харахад удаан,идэвхгүй,унжийсан юмнууд барьц олдвол зуурах,эс олдвол унах сонголттой байна.Энд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл манай Үндэсний бөхийн барилдаан,заваан дүрэм,сайн бөх төрүүлэх суурь нөхцөл алдагдсантай шууд холбоотой.Залуу бөх тамирчинд муу үлгэр үзүүлж үлдээж байна.Ямар тань шиг оюутаны байранд сууж амьдраад тэмцээнд орж байгаа 70,80 он биш дээ. Бүх нөхцөл боломжийн байна.Улс ядуу ч гэсэн.
Зочин [202.21.106.xxx] 2016-08-09 23:05
Setguulch: Олимпоос жүдо бөхийн төрөлд анхны мөнгөн медаль авлаа? gej asuujee. Judo-goos anhnii mongo avsan hun chini Damdin ooroo shuudee.
Жудо [202.9.41.xxx] 2016-08-09 21:48
Тамирчинаа өмгөөлж хамгаалахгүй юм бол үхсэнээ хийх гэж явдаг байнаа. Муу хоолны савнууд
damdinsuren.s [202.9.40.xxx] 2016-08-09 21:09
DAMDIN BOL 80 OND OLIMPIIN ABARGA BOLSON HUN SHUU DEE.HENTIID GAR ZURUULJ L YBLAA.TER UEIIN BICHLEGIIG HARAARAI

Бидэнтэй нэгдээрэй