Шууд Chart

ОУХМ Ж.Гантөгс: Боломж байсан ч арай л чадсангүй

2016-08-09 17:54:31

"Монголын мэдээ" сувгийн спортын сэтгүүлч Г.Отгонжаргал байт харвааны ганцаарчилсан төрөлд оролцсон ОУХМ Ж.Гантөгсийн сэтгэгдлийг хуваалцсан байна.  
Хоёр дахь удаагаа олимпийн наадамд оролцсон тамирчин "Цаг агаарын хувьд боломжийн  байсан ч харваа нэг л болж өгсөнгүй. Эхний харваан дээр салхины чигийг буруу тооцоолж харвалаа. Тэгээд л боломжоо алдчихлаа. Ер нь боломж байсан" гэжээ. Тэрбээр "Биднийг дэмжсэн Монголынхоо нийт ард түмэнд маш баярлалаа. Мөн МҮОХ, Байт харвааны холбоо, багш, дасгалжуулагч нартаа баярлалаа" гэсэн байна.

Нийтэлсэн: Ч.Энхзул

ОУХМ Ж.Гантөгс: Боломж байсан ч арай л чадсангүй   
Үзсэн: 1542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.72.246.xxx] 2016-08-09 18:51
Хоёр дахь удаагаа оролцож байгаа гэх, Салхины чигээ тооцож, гаргаж чадахгүй бол өөр ямар бэлтгэл хийх вэ. Ийм бэлтгэл муутай нөхрийг оролцуулах хэрэг байсан юм уу... Залуучууддаа байраа тавьж өгмөөр юм. Олимп гэдэг бол зүгээр нэг хүний сонирхол, амжилт үзүүлэх эс үзүүлэх асуудал биш юм. Энэ бол улс эх орны ашиг, нэр хүндийн асуудал аа нөхдүүдээ...
НЭ [202.72.246.xxx] 2016-08-09 18:34
Арай л чадсангүй гэсэн чинь "юу гэсэн үг вэ". Ер нь манайхны цусанд байдаг хэнэггүй, хөдөлмөрч биш байдал нь нөлөөлсөн. Биеэ сайн бэлдэх хэрэгтэй, дараа нь амжилтын тухай ярь. Бусад орныхноос юугаараа ялгагдаад, ялагдаад байна вэ гэвэл сэтгэл зүйн бэлтгэл, биеэ авч явах байдал, уйгаггүй хөдөлмөрлөх чанар дутаж байна. Бусад хүчин зүйл нь адилхан шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй