Шууд Chart

Gangnam style 1 тэрбум хүн үзлээ

2012-12-22 08:49:13

YouTube өнгөрч байгаа 2012 оны хамгийн алдартай видеонүүдээрээ ролик гарган тавьсан тухай сервисийн блогт өгүүлжээ. Роликийг Өмнөд Солонгосын дуучин  PSY-гийн "Gangnam Style" клипийн элэглэл маягаар  хийжээ.
     
Жилийн эцсийн видеод 2012 оны YouTube-гийн  топ-10-т орсон бичлэгүүдийг жагсаасан байна. Нэгдүгээрт нь "Gangnam Style" дараа нь таван гитарчны тоглолтын "Somebody That I Used to Know" дууны кавер хувилбар оржээ. Гуравт нь Угандагийн сөргөлдөөнийг зогсооход чиглэсэн 30 минутын "KONY 2012" гэдэг вирусийн киног нэрлэсэн байна.

Топ-10-ын дөрөвт нь "Call me maybe" клипын элэглэл оров. 2012 онд хамгийн их өсөлт үзүүлсэн гэж  Барака Обама, Митт Ромни хоёрын "рэп-баттл", Facebook-ийн хамааралд орсон охиныхоо ноутбукийг буудсан эцгийн бичлэг, 38 км-ийн өндрөөс шүхрээр буусан Баумгартнерын бичлэг болон бусад видео орсон байна.

Тусгай хуудсанд Орост зориулагдсан топ-10 ч бичигдлээ. Түүний нэгдүгээрт, “Маша ба баавгай: Их угаалга” хүүхэлдэйн кино, "Gangnam Style"-ийг ардаа орхисон “Каста” хамтлагийн “Мөрөөдлийг бүтээ” гэсэн Владийн клип зэрэг бичигдсэн байна.

Нийтэлсэн: Б.Багабанди

Gangnam style 1 тэрбум хүн үзлээ  
Үзсэн: 2497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй