Шууд Chart

Сара Сиосром: Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдах эрх байхгүй

2016-08-10 13:01:46

Эмэгтэйчүүдийн 100 метрийн  эрвээхий сэлэлтийн төрөлд  Шведийн  тамирчин Сара Сиостром тэргүүлж алтан медалийн эзэн болсон билээ. Тэрбээр шагналаа гардсаныхаа дараа сэтгүүлчдэд дараах ярилцлагыг өгсөн юм.

-Шагналын тавцан дээр зогсож байхад тань юу бодогдож байв?
-Тэр гайхамшигтай цаг мөчийг юу гэж илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна. Ямартай ч төвлөрч, тайван байхыг л хичээж байсан.

-Өөрийн амжилтыг юу гэж дүгнэж байна?
-Миний хувьд хамгийн шилдэг уралдаан боллоо. Би энэ амжилтыг гаргахын тулд маш шаргуу бэлтгэл хийсэн. Хэдийгээр энэ олимп миний хувьд гурав дахь нь болж байгаа ч амжилт гаргах маш том зорилго тавьж, өөрийгөө хариуцлагатай байхыг сануулж байлаа. Хамгийн гол нь надад итгэж байсан хүмүүсийн итгэлийг алдах эрх байгаагүй. Тиймээс ч хичээсэн, зүтгэсэн, итгэлийг нь алдсангүй. Маш их баяртай байна.

-Танд баярлалаа.

Нийтэлсэн: Ч.Энхзул

Сара Сиосром: Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдах эрх байхгүй   
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй