Шууд Chart

Африкаас хамгийн олон удаа олимпод оролцож буй Сегун Ториола

2016-08-10 13:58:47

Нигер  улсын ширээний теннисний тамирчин Сегун Ториола хамгийн олон удаа олимпод оролцож байгаа бөгөөд 1992 оны  Барселоны олимпод анх оролцож байжээ.   

Энэ удаагийн “Рио-2016” олимп түүний хувьд долоо дахь нь болж байгаа юм. Тэрбээр энэ удаагийнхаа тэмцээнд эхний тойрогтоо Японы тамирчинтай учраа таарч ялагдал хүлээжээ.

 

Энэхүү тоглолтынхоо талаар сэтгүүлчдэд ярихдаа “Японы тамирчин үнэхээр сайн тоглолоо. Харин би жоохон асуудалтай байсан юм. Түүнчлэн өнөөдрийн тоглолтыг сонирхож, хөгжөөн дэмжиж байсан нийт үзэгчдэдээ баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх. Манай улсын гэлтгүй Бразил хүмүүс ч олноор дэмжиж байгаа харагдсан. Ер нь Бразилийн ард түмэн ширээний теннист маш дуртай, хайртай хүмүүс юм. Та бүхний дэмжлэг дунд тоглосондоо баяртай байна” хэмээн ярьжээ.

Нийтэлсэн: Ч.Энхзул

Африкаас хамгийн олон удаа олимпод оролцож буй Сегун Ториола  
Үзсэн: 1693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй