Шууд Chart

Автобусны жолооч осол гаргаж, нэг хүн нас баржээ

2016-08-10 16:46:24

Өнгөрөгч өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 296 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 3, Зам тээврийн осолд хүүхэд өртөөгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:

1.БЗД-ийн нутаг Тэнгэр бөөний төвийн баруун замд Эмсид ХХК-ны H.Aero City-540 маркийн маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 17 настай эрэгтэй Т-г мөргөж амь насыг нь хохироосон.

2.СХД-ийн нутаг Ханын материалын Өндөр настны буудлын зүүн замд H.Sonata маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 50 орчим насны эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.

Хөдөө орон нутаг:

1.Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5-р баг Бийжийн даваа гэдэг газар шаварт суусан Уаз-2206 маркийн Э жолоочтой авто машиныг түрж байсан 42 настай эрэгтэй С нь дугуйнд нь дайрагдаж амь нас нь хохирсон байна.


Автобусны жолооч осол гаргаж, нэг хүн нас баржээ  
Үзсэн: 2483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Х [127.0.0.xxx] 2023-12-22 13:32
Арай дэндүү юмаа би томчуудаас архи уухаа болих бас засгын газраас архины хэрэглээг хориглуулмаар байна та нарч гэсэн хүсэж байгаа биз дээ

Бидэнтэй нэгдээрэй