Шууд Chart

Эртний эдлэл хулгайлсан этгээдийг саатуулав

2016-08-10 17:15:56

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид нь өнгөрөгч долоодугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс олон тооны бурхан алдагдсан гэх мэдээллийн дагуу сэжигтэй этгээдийг баримтжуулан шалгажээ.

Ингэхэд 1994 онд төрсөн Булган аймгийн харъяат Б гэгч нь долоодугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс Доржшүгдэний 5 дүр бүхий цутгамал 5 ширхэг бурхан, Гүрэм дормын судар 1 ширхэг, Арван хангалын судар 1 ширхэг зэргийг хулгайлан авч эртний эдлэлийн худалдаачинд борлуулах гэж байхад нь гэмт этгээдийг алдагдсан эд зүйлийн хамт саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.


Эртний эдлэл хулгайлсан этгээдийг саатуулав  
Үзсэн: 1632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй