Шууд Chart

Катерин Скиннер: “Энэ өдөр миний өдөр байлаа”

2016-08-10 17:13:17

Эмэгтэйчүүдийн хийн урт бууны төрөлд Австралийн тамирчин Катерин Скиннер хагас шигшээд 15 байнаас нэгийг алдаж буудсан амжилтаар чансаа дээшилж, шууд алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ олж авсан юм. Ингээд тэрээр алтан төлөөх буудлагаа алдаа гаргалгүй буудаж чадсанаар алтан медалийн эзэн боллоо.

Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Алсад байсан мөрөөдлүүдийн маань нэг хичээл зүтгэлийн үрд дүнд биеллээ оллоо.  Би маш олон удаа хүрэл, мөнгөн медаль авч байсан. Алт авна гэдэг бол маш том амжилт. Энэ том ажилтад хүрэх зам тийм ч шулуухан байгаагүй. Хүндрэл бэрхшээл ихтэй байсан.Гэсэн ч би шантраагүй тэмүүлсээр байсан. Тиймдээ ч би Олимпийн алтан медалийг авч чадлаа. Би маш их баяртай байна. Өнөөдөр хэн ч ялж болох байсан. Гэхдээ энэ өдөр миний өдөр байжээ. Намайг дэмжихээр ирсэн дэмжигч нартаа баярлалаа” хэмээжээ.

Нийтэлсэн: Ч.Энхзул

Катерин Скиннер: “Энэ өдөр миний өдөр байлаа”  
Үзсэн: 1619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй