Эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн олимпийн алтан медалийг БНХАУ Сунь Ян хүртсэн. Тэрбээр олимпийн алтан медаль хүртсэн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Сунь Ян “Энэ бол миний амжилтад чухал нөлөөлөх үйл явдал. Үнэхээр гайхалтай төгс мэдрэмж байлаа. Энэ медалийн эзэн болохыг маш ихээр хүсдэг байсан. Би өмнө нь өврөөр сэлэлтийн 500, 1500 метрийн уралдаанд ялж олон медаль хүртсэн. Харин энэ бол надад цоо шинэ амжилт боллоо. Рио хот үнэхээр үзэсгэлэнтэй юм. Мөн олимпийн тосгон маш сайхан санагдаж байна” гэж ярьжээ.
Сунь Ян “Ри -2016” олимпийн нээлтийн шөнө 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Харин олимпийн хоёр дахь өдөр 200 метрийн чөлөөт сэлэлтээр алтан медалийн эзэн болсон юм.
Сунь Ян: Рио хот үнэхээр үзэсгэлэнтэй юм | ||
Үзсэн: 1475 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.