Шууд Chart

200 метрийн чөлөөт сэлэлтийн мөнгөн медаль хүртсэн тамирчин сэтгэгдлээ хуваалцжээ

2016-08-11 15:12:19

Эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт  сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Өмнөд Америкийн тамирчин Чад Гу Бертранд Ле Клос /Chad Guy Bertrand le Clos/ сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэрбээр “Үнэхээр гайхалтай байна. Би энэ  төрөлд амжилт гаргахыг маш их хүсдэг байлаа. Мэдээж алтан медалийн төлөө зорьж байсан. Гэсэн ч мөнгөн медаль авсандаа баяртай байна. Би өөрийн гэр бүл, эх орноо төлөөлөн энд зогсож байна. Тэднийхээ итгэлийг тийм ч их алдаагүйдээ баяртай байна” гэжээ.  

Товч танилцуулга:

1992 оны дөрөвдүгээр сарын12-нд төрсөн

2010 оны Сингапурт болсон залуучуудын алтан медаль хүртсэн байна. Энэтхэгт зохиогдсон Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын үеэр 200 метрийн  эрвээхий сэлэлт, 400 метрийн хувийн холимог сэлэлтийн төрөлд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр энэ наадмын дээд амжилтыг эвдэж чаджээ.

2011, 2013 онд "Дэлхийн цом"-ын эзэн болж байсан.

2012 оны Лондоны олимпийн 100, 200 метрийн эрвээхий сэлэлтээр алт, мөнгөн медалийн эзэн болж байжээ.

Нийтэлсэн: Ч.Энхзул

200 метрийн чөлөөт сэлэлтийн мөнгөн медаль хүртсэн тамирчин сэтгэгдлээ хуваалцжээ  
Үзсэн: 1971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2016-08-11 17:03
Лондоны гэдэг нь зөв
зочин [203.91.119.xxx] 2016-08-11 16:55
ал, мөнгөн медаль гэвэл зөв болно.
зочин [203.91.119.xxx] 2016-08-11 16:55
Энэтхэг хот гэж байдаггүй юм шдээ. Наад бичиж байгаа зүйлээ уншаач. 200 метрийн эрвээхйй сэлэлт, 400 метрийн хувийн холимог сэлэлтийн төрөл гэж бичих ёстой. Бас Лондоны биш Лондонгийн гэж бичвэл зөв болох байх. Монгол хэлээрээ зөв бичиж чаддаггүй сэтгүүлч байна даа энэ Ч.Энхзул.

Бидэнтэй нэгдээрэй