"Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч П.Отгонтуяа Рио-Де-Жанейро хотноо ажиллаж байна. Тэрбээр ОУХМ М.Анхцэцэг, дасгалжуулагч Ц.Хосбаяр нартай ярилцсан байна.
-Тэмцээнд орохын өмнөх тамирчдын бэлтгэл хэр байсан вэ?
Ц.Хосбаяр: -Бэлтгэл гайгүй сайн байсан. 5.3 кг жин хассан. Тэрэндээ ч юм уу өнөөдөр жаахан сулбагар орчихлоо. Медалийн төлөө зорилго тавьсан байсан боловч наймдугаар байрт орсон. Шаналаад л зогсож байна даа бид хоёр.
-Оролцож байгаа өрсөлдөгч тамирчдын хувьд ямар байна?
Ц.Хосбаяр: -Өрсөлдөгч нарын хувьд хэт сайн тамирчин алга байсан. Бидний тооцоолж байсантай л адил байлаа. Бэлтгэл дээр 17 огцом доод, 47 шахаж байсан. Тэр амжилтаараа байсан бол түрүүлэхээр байсан. Гэхдээ хийж чадаагүй юм чинь тийм юм яриад ч яах вэ дээ. Гэхдээ дэлхийд бол эхний дөрөв, таван тамирчны нэг болж чадсан байна гэдэг нь саяын тэмцээнээс харагдлаа.
-Нэлээн дээгүүрт орсон тамирчдыг харахад хувийн дээд амжилт нь манай тамирчнаас бага харагдаж байсан?
Ц.Хосбаяр: -Тийм ээ. Үзүүлэлт нь тийм байгаа.
-Анхцэцэгийн хувьд анх удаа олимпид оролцлоо. Тэмцээн чиний бодлоор ямар болсон бэ?
М.Анхцэцэг: -Анх удаа олимпид оролцлоо. Таван кг хассан. Түүнд жаахан суларсан юм шиг байна. Медаль авах зорилготой байсан ч чадсангүй ээ.
-Монголд бэлтгэл дээр өргөсөн хувийн амжилт тань "Рио-2016" олимпид өргөснөөс илүү байсан уу?
М.Анхцэцэг: -Тийм ээ. Дэлхийн залуучуудын аварга, Азийн насанд хүрэгчдийн аварга гээд оролцсон бүх тэмцээнүүдэд ер нь бол энд өргөснөөс илүү өргөж байсан. Яг түүн шиг өргөж чадсан бол хүрэл медалийн болзол хангах байлаа.
М.Анхцэцэг: Дэлхийн залуучуудын аваргад өргөсөн шиг өргөж чадсан бол хүрэл медалийн болзол хангах байлаа | ||
Үзсэн: 3542 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.