Эрэгтэйчүүдийн элсний волейболын төрлийн шийдвэрлэх тоглолт Бразилийн шигшээ багийн Педро Солберг /Pedro Solberg/, Левендро /Levendro/, Канадын тамирчин Чайм Шналм /Chaim Scnalm/, Бен Сахтон /Ben Saxton/ нарын хооронд боллоо.
Сүүлийн тоглолтод онооны харьцаа гурван удаа тэнцсэн боловч аз Канадын тамирчдын талд байж Бен Сахтоны дамжуулсан бөмбөг торонд тээглэсэн. Гэсэн ч элсний волейболд үүнийг зөвшөөрдөг учир оноог авч тоглолтыг 2:1-ээр тэргүүлэх боломж нээгдсэн юм.
Канадын тамирчид тоглолтын дараа сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Эхний хэсэгт бид хүссэн тоглолтоо гаргаж чадсангүй ээ. Гэхдээ бид хоёр, гуравдугаар үеийг илүү удирдаж тоглож чадлаа. Ялгүй хүнд тоглолт болсон ч манай баг хичээж тоглож чадсан учраас тоглолт бидний талд ирлээ. Мэдээж бидний авсан ялалт сайхан байна. Гэсэн ч энэ тухай нэг их яримааргүй байна” гэсэн байна.
Эрэгтэйчүүдийн элсний волейболын 2 дугаар хэсгийг Канадын тамирчид тэргүүллээ | ||
Үзсэн: 1801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.