Чөлөөлт сэлэлтийн 50 метрийн төрлийг “Монголын мэдээ” суваг шууд дамжуулах бөгөөд энэ өдөр Монгол улсын тамирчин ОУХМ Б.Дөлгөөн өрсөлдөнө.
Батсайханы Дөлгөөн
Төрсөн он: 1986 онд төрсөн
Харъяалагддаг клуб: "Хангарьд" спорт клуб
Амжилтууд:
-2008 онд Монгол Улсын аварга болсон
-2012 онд Азийн аварга шалгаруулах IX тэмцээнд оролцож, 50 метрийн “далайн гахай” төрлийн сэлэлтэд 26.10 секунийн амжилт үзүүлэн, Олон улсын хэмжээний мастер
-2014 онд Сингапурт зохион байгуулагдсан усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнээс 50 метрийн “далайн гахай” төрлийн сэлэлтэд 00:25.13 секундийн амжилтаар хүрэл медаль хүртэж, 100 метрийн “далайн гахай” төрлийн сэлэлтэд 57.60 секундын амжилтаар VI байрт шалгарч, Монгол Улсын рекордыг шинэчилсэн.
-2016 онд тавдугаар сард зохиогдсон “Japan open-2016” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож 50 метрийн “өврөөр даллах” сэлэлтээр 24.25 секунд, “далайн гахай” сэлэлтээр 25.79 секундын амжилт гарган 50 метрийн усан бассейны Монгол Улсын рекордыг шинэчилжээ.
ОУХМ Б.Дөлгөөн 01:55 цагаас 50 метрын чөлөөлт сэлэлтийн төрөлд өрсөлдөнө | ||
Үзсэн: 1251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.