![](/uploads/201310/news/thumb/c3bfaeff7e4ace0f24ba96b6b452c279_x3.jpg)
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж 1933 оны энэ өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ.
Түүний мэндэлсний 80 жилийн ойд зориулсан "Дөрвөн цагийн тал" хүндэтгэлийн цэнгүүн өнгөрсөн сарын 27-нд Соёлын төв өргөөнд болсон билээ.
Д.Пүрэвдорж агсны бичсэн "Алтан намар", "Алтан шар зам", "Хөдөө нутаг сайхан", "Дөрвөн цагийн тал", "Хаврын шөнийн бодол", "Орчлонд би азтай төржээ", "Сайн нөхрийн ерөөл", "Урьд шөнө чи зүүдлэв үү", "Таксийн цоохор машин", "Чи минь битгий мартаарай" зэрэг олон сайхан шүлгэнд хөгжмийн зохиолчид ая оруулж нийтийн хүртээл болгосон. Эрхэм зохиолчийн яруу тансаг уран бүтээл монгол хүний оюун санаанд үеийн үед үр өгөөжөө өгсөөр байх болно.
Өнөөдөр АУЗ Д.Пүрэвдоржийн мэндэлсэн өдөр | ||
Үзсэн: 1636 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.