Риогийн олимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн жүдогийн -100 кг-ын жинд алтан медаль Чехийн бөх Лукас Капалек, мөнгөн медалийг Aзербайжан Улсын бөх Элмар Гасимов, хүрэл медалийг Францын бөх Кирил Марет, Японы жүдоч Рюносүкэ Хага нар хүртлээ.
Мөн өнөөдөр явагдсан эмэгтэйчүүдийн Жүдо бөхийн -78 кг-ын алтан медалийг АНУ-ын бөх Кайла Харрисон, мөнгөн медалийг Францын бөх Аудри Чоймео, хүрэл медалийг Бразилийн бөх Майра Агулер, Словакийн бөх Анна Веленсик нар хүртээд байна.
Хагас шигшээд АНУ-ын бөх Кайла Харрисон Францын бөх А.Чоймео-той барилдаж цэвэр ялж, Олимпийн хошой аварга болсон юм. Ингэснээр дэлхийд Олимпод хоёр удаа түрүүлсэн түүхэн эмэгтэй болж чадлаа.
Кайла Харрисон олимпийн хошой аварга боллоо | ||
Үзсэн: 2173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.