Шууд Chart

5 сонирхолтой баримт

2013-10-15 15:08:48

1. Хүний хоолойд тээглэдэг давслаг зүйл юу вэ?

Заримдаа хүний хоолойд давслаг тунгалаг зүйл тээглэдэг. Энэ нь хүний үхсэн эс гэнэ. Хүний биед хэрэггүй болон хамарны нүхээр орж ирсэн эдүүд бөөгнөрөн тунгалаг шингэн болж хувирдаг байна.

2. Дасгал хийсний дараа хүний булчин яагаад булардаг вэ?
Хүний булчингийн эсүүд байнгын хөдөлгөөнд оролгүй удснаас болж хөдөлгөөн нь удааширдаг байна. Мөн хүний булчингийн эсүүд биеийн хүчний ажил хийхэд хүчилтөрөгчөөр дутан ажиллагаа нь удааширдаг байна. Биеийн хүчний ажлын дараа булчин өвддөг нь огцом ажиллагаанд орсон эсүүд эргэн унталтын байдалд ордог болох нь эрдэмтдийн шинжилгээгээр нотлогджээ.
3. Энгийн хүний гэдэс ойролцоогоор 100 тэрбум бактер агуулдаг
Нас биед хүрсэн энгийн хүний гэдэс ойролцоогоор 100 тэрбум бактер агуулдаг байна. Энэ нь хүний биеийг бүтээж буй эсүүдээс 10 дахин их байгаа юм. Энэхүү тоо баримтыг Герман, Бэйжин, Испани, Денмарк болон Их Британи улсуудын анагаахын эрдэмтэд судалгаагаар гаргасан гэнэ. Гэсэн ч эдгээр бактериуд нь хүний биед хор нөлөөгүй бөгөөд харин ч эсрэгээрээ хоол боловсруулах, витамины шингэлт болон бусад зүйлд хэрэглэгддэг байна.
4. Хүний хэлэнд амт амтлах хэсэгчилсэн зааг байдаггүй
Хүний хэл олон төрлийн амтыг амтлах чадвартай байдаг ч тэдгээр нь хэлний үзүүр, гол хэсэг болон уг хэсгээс хамаарч амт нь өөрчлөгддөггүй гэнэ. Германы эрдэмтэн Д.П.Ханиг нь 1901 онд сонинд өгсөн “Хэлний цаас”  нийтлэлдээ “Хүний хэлэнд амт амтлах хэсэгчилсэн зааг байдаггүй. Харин хүмүүс юмыг амсахдаа хэлнийхээ үзүүрээр хүрдэг” гэж бичжээ.
5. Хүнд 5-аас илүү мэдрэхүй байгаа
Өдийг хүртэл хүн амтлах, харах, сонсох, хүрэх, үнэрлэх гэсэн таван мэдрэхүй байдаг гэсэн ухагдахуунтай байгаа. Гэсэн ч эрдэмтэд үүнийг үгүйсгэсэн байна. Хүнд 5-аас илүү мэдрэхүй байгаа гэдгийг хэлжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар хүн халуураад, толгой өвдөж, бие сульдах үед урьд өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжүүдийг олж нээх нь олонтаа тохиолддог гэнэ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

5 сонирхолтой баримт  
Үзсэн: 3577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-15 15:27
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.0 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДЭЭС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ, ШАЛГА. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА

Бидэнтэй нэгдээрэй