Шууд Chart

Цэцийн дунд суудлын хуралдаан болно

2013-10-15 15:31:07

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн О.Баясгалангийн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргаан үүсгээд байна.

Энэ хуульд анхан шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулахаар тогтоосон нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс хэн боловч оролцож болохгүй гэсэн заалтыг зөрчсөн хэмээн иргэн О.Баясгалан үзэж мэдээлэл ирүүлсэн байна.
 
Уг маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2013 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Цэцийн дунд суудлын хуралдаан болно  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй