
Жүдо бөхийн төрлийн хамгийн хүнд жинд тооцогддог +100 кг-ийн жингийн барилдаанууд яг одоо эхэлж байна. Энэ удаагийн барилдааны салхийг Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Тэмүүлэн, Алжирийн бөх Тайеб Мухаммед Аминтай хүч үзэж, хагалж байгаа юм. Энэ хоёр бөхийн ялсан нь Францын олимпийн багийн тугч, олимпийн аварга, олимпийн хүрэл медальт, дэлхийн 9, Европийн 5 удаагийн аварга Тедди Ринертэй барилдах учиртай.
Манай бөхийн хувьд өмнө нь Тедди Ринертэй учраа таарч байгаагүй юм. Харин Тедди Ринер 2008 онд Улсын начин Б.Сугаржаргалыг, 2011 онд Улсын арслан Н.Батсуурийг ялж байсан түүхтэй.
Тедди Ринерийн хувьд хамгийн олон удаа дэлхийн аварга болсон бөх бөгөөд 2008 оноос хойш өнөөг хүртэл хоёр удаа л өвдөг шороодож байжээ. Энэ цаг үеийн “Босоо аварга” хэмээн нэрлэж болох Тедди Ринер хэнтэй учраа таарахыг та бүхэн удахгүй мэдэх болно.
Шууд эфирийг ЭНДЭЭС үзээрэй.
Жүдо бөхийн +100 кг-ийн барилдаан Б.Тэмүүлэнгийн барилдаанаар эхэллээ | ||
Үзсэн: 2775 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.