Эрэгтэйчүүдийн 100 метрийн далайн гахайн сэлэлтийн шинэ аваргаар Сингапур улсын тамирчин Жозеф Скүлинг тодорсон. Тэрбээр АНУ-ын усан спортын алдарт тамирчин Майкл Фелпсийн шүтэн бишрэгч байжээ. Жозеф Скүлинг хүүхэд ахуйдаа буюу эдүгээгээс найман жилийн өмнө Майкл Фелпстэй хамт зургаа авахуулахдаа маш их баярлаж байсан гэдэг. Гэтэл энэ хүү өнөөдөр “Рио-2016” наадмын далайн гахайн сэлэлтийн төрөлд алдарт Майкл Фелпсийг ардаа орхин аваргыг ялж аварга болж чадлаа. Тэр ч бүү хэл, олимпийн 50.58 байсан дээд амжилтыг 50.39 болгож рекорд эвдсэн билээ.
Та бүхэн Майкл Фелпс, Жозеф Скүлинг нарын найман жилийн өмнө хамтдаа авахуулсан зургийг "Рио-2016" олимпийн наадмын дээд амжилт эвдсэн ховор агшинтай харьцуулж харна уу.
Аваргыг ялж аварга болдог | ||
Үзсэн: 2423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.