Эрэгтэйчүүдийн гурван метрийн тавцангаас үсрэх үсрэлтийн хосын төрөлд Их Британийн тамирчид 454.32 оноогоор тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртлээ. Ялагчдын сэтгэгдлийг та бүхэнд хүргэе. Крис Миэрс "Би чичрээд байна. Онооны самбар дээрээс өөрсдийнхөө нэрийг харсан боловч итгэж өгөхгүй байсан. Бид үнэхээр сайхан амжилт үзүүллээ. Өөрсдийнхөө үзүүлбэрт итгэлтэй байсан. Тэмцээний үед энгийн үеийнхээс ч илүү сайн байж чадлаа. Жак бид хоёр шувтрагын тоглолт хүртэл үзүүлэлтүүд маань сайн байгааг мэдэж байсан ч алтан медаль авна гэж төсөөлөөгүй. Алтан медаль авахаа мэдэхэд танд юу бодогдох байсан бэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Самбар дээр оноо гарсан. Тэр бол гарцаагүй алтан медаль авах хэмжээний оноо байсан. Гэсэн ч надад хэн нэгэн биднээр тоглоод буруу оноо гаргаад байгаа ч юм шиг санагдсан" гэж баярын сэтгэгдлээ хуваалцжээ.
Крис Миэрс: Тэмцээний үед энгийн үеийнхээс ч илүү сайн байж чадлаа | ||
Үзсэн: 2739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.