Шууд Chart

Эмэгтэйчүүдийн элсний волейболын Египетийн багийн хувцаслалт

2016-08-13 15:24:13

Эмэгтэйчүүдийн элсний волейболын хоёр дахь хэсгийн тоглолт тун ч сонирхолтой болж өндөрлөсөн. Египет, Италийн баг хоорондоо өрсөлдөж, 21:13 онооны харьцаатай Италийн баг ялалт байгуулав. Эмэгтэйчүүдийн элсний волейболын хувцас нь бикини байдаг. Тэгвэл "Рио-2016" олимпийн наадмын Египетийн эмэгтэй багийн хувцаслалт хамгийн сонирхолтой хувцсаар "тодроод" байна. Египетийн баг тамирчдын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэе. Доа Элгобас /Doaa Elghobashy/ "Манай багийг Баризилийн хөгжөөн дэмжигчид тун сайхан хүлээж авлаа. Хүн болгон л бидэнтэй зургаа авахуулахыг хүсэж байсан. Эндхийн ард түмэн манай Египетийн ард түмэнд тун нааштай ханддаг гэдгийг эндээс харж болохоор байна" гэж ярилаа. Харин багийн тамирчин Нада Бевад /Napa Beawad/ "Би Египет улсыг болон Африк тивийг төлөөлж байгаадаа тун их баяртай байна. Мөн олимпийн наадамд оролцоно гэдэг маш том баяр. Манай багийг зүрх сэтгэлээрээ дэмжсэн нийт хөгжөөн дэмжигч нартаа талархал илэрхийлье. Манай багийн хувьд тоглолтын хоёрдугаар үеийг өөрийн талд шийдэж болох байсан. Гэхдээ тоглолтын төгсгөлд бид ялалтыг эсрэг талдаа бардчихлаа. Өрсөлдөгчид биднээс илүү байж чадлаа" гэж ярьжээ. 

















Нийтэлсэн: Ч.Энхзул

Эмэгтэйчүүдийн элсний волейболын Египетийн багийн хувцаслалт   
Үзсэн: 2531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй