Шууд Chart

Гэмт хэрэгтэнг илрүүлж чадаагүй учир иргэд жагсчээ

2013-10-15 16:18:31

Оросын нийслэлийн өмнөд хэсэгт орших Баруун Бирюлева дүүрэгт эсэргүүцлийн жагсаал болж 1000 гаруй хүн оролцжээ.

Хоёр долоо хоногийн өмнө 25 настай Игорь Щербаковын үл мэдэгдэх нэгэн этгээд хутгалан, амь насыг нь хөнөөгөөд зугатсан байна. Гэмт хэрэгтэн ажиглалтын дуранд өртсөн байхад эзнийг олж чадахгүй байгаа дүүргийн удирдах газар болон цагдаагийн хэсгийн удирдлагуудыг огцрохыг шаардаж ард түмэн ийнхүү самуун дэгдээжээ.  Босогчид гэмт хэрэгтнийг нуугдсан байж магадгүй хэмээн үзсэн худалдааны төв, баазыг шатааснаар байдал улам хурцадсан байна. Цагдаа нар 380 оролцогчийг саатуулжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гэмт хэрэгтэнг илрүүлж чадаагүй учир иргэд жагсчээ   
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй