Бразилийн Рио-де-Жанейрод 9 дэх өдрөө үргэлжилж байгаа Зуны 31 дүгээр олимпийн наамдын өнөөдрийн тэмцээнүүдэд Монголын тамирчид эмэгтэйчүүдийн марафон гүйлт болон боксын төрлүүдээр өрсөлдөнө.
Тодруулбал, өнөө шөнө Монголын цагаар 21:30 цагт эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд Б. Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар уралдана. Мөн наймдугаар сарын 15-ны шөнө 00:00 цагт боксын 56 кг жинд Э. Цэндбаатар Беларусын боксчин Дмитрий Асанаутай тулалдана. Харин наймдугаар сарын 15-ны шөнө 00:45 цагт боксын 64 кг жинд Б.Чинзориг ОХУ-ын боксчин Виталий Дунайцевтэй хүч үзнэ.
Мөн маргааш үүрээр 06.30 цагт боксын 60 кг жинд Д. Отгондалай хагас шигшээгийн тулаанаа Францын боксчин Софиане Оумихатай хийнэ.
Та бүхэнд ирэх өдрүүдэд Монголын тамирчдын өрсөлдөх тэмцээнүүдийн цагийн хуваарийг хүргэж байна.
РИО 2016: Монголын тамирчдын ирэх өдрүүдэд өрсөлдөх тэмцээний хуваарь | ||
Үзсэн: 4094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.