Шууд Chart

"Магнай трейд"-ийн нууц ноёнтонд намын харъяалал нь нөлөөлөв

2013-10-16 09:10:31

Өнгөрсөн 9 дүгээр сарын 31-нээс 10 сарын 07-ны өдрийн 22.00 цаг хүртэл “Магнай трейд”, “Жаст ойл”,” Шунхлай” компаниуд  бүх шатахууныхаа литр тутмын үнийг 50 төгрөгөөр нэмсэн.

Иргэдийн бухимдлыг үүсгээд байсан эл асуудал шатахууны үнэ бууж, хэвийн болсноор намжив. Шатахуун импортлогчид үнэ нэмэх болсон шалтгаанаа ам.долларын ханшийн чангаралттай холбон тайлбарласан бол Уул уурхайн сайд “Валютын ханшны савлагааг төрийн зүгээс зохицуулсан. Шатахууны үнэд хөдөлгөөн орох ёсгүй” хэмээн мэдэгдсэн.  
 
Уул уурхайн сайдын эл үгтэй зэрэгцэж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах  ёстой О.Магнай яагаад дуугарахгүй байна гэх иргэдийн хардлага үүссээд байсан ч үнэ нэмснээс хойш дөрөв хоногийн дараа буюу 10 сарын 3-ны өдөр ШӨХТГ-аас “Магнай трейд”, “Жаст Ойл” компаниудад үнээ буулгах шаардах бичиг хүргүүлсэн билээ.
 
О.Магнай даргыг ийнхүү шаардах бичиг шидэж суух хооронд импортлогч компаниудын үнэ нэмэх болсон шалтгаан долларын ханшийн өсөлттэй холбоогүй болох нь батлагдах нь тэр. Учир нь Уул уурхайн яам, Газрын тосны газраас тус компанийн удирдлагуудтай уулзан, Засгийн газраас хэрэгжүүлж буй валютын хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрт оролцуулж өгөх тохиролцоонд хүрснээр үнээ буулгав. Өөрөөр хэлбэл, “Магнай трейд” тэргүүтэй үнээ нэмэгчдийн үндсэн зорилго нь өөрсдийн бүтээгдэхүүнээрээ төрийг “шантаажлах” явдал байж. Тиймээс ч тэд зорьсон хэргээ ийн бүтээсэн бололтой.
 
ШӨХТГ-аас шатахууны үнэ нэмэгдсэнээс хойш бүтэн дөрөв хоногийн дараа шаардлага хүргүүлэхдээ үнэ нэмсэн шалтгаанаа ажлын тав хоногийн дотор тайлагнах тухай мөн дурдсан гэж байгаа. Энэ мэтээр ес хоногийн турш бичгээр хэлэлцэж байх хооронд “Магнай трейд”-ийн 130 гаруй шатахуун түгээх станц 50 төгрөгөөр нэмэгдсэн бүтээгдэхүүнээ зарсаар байв.
 
“Магнай трейд” компани жилд дунджаар 150 мянга орчим тонн шатахуун борлуулдаг. Их энгийнээр бодож үзвэл энэ найман өдөрт ард түмний халааснаас 164.4 сая төгрөг хууль бусаар суйлчихсан гэсэн үг. Гэтэл энэ болчимгүй үйлдэлд нь Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй валютын зээлийн хөтөлбөртөө оролцох эрхээр шагначихдаг хачирхалтай шийдвэрийн гэрч боллоо, хэрэглэгчид бид.  
 
О.Магнай ШӨХТГ-ын толгойд суусан цагаасаа эхлэн шатахуун импорлогчидтой дайн зарлаж, энэ нь ард түмэнд таалагдсан гэдэг нь жигтэйхэн байлаа. Өнөөдөр хүртэл “Ник” компанитай холбоотой 4,9 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж чадаад байна.
 
Гэвч энд нэг л хачин өнцөг гараад байгааг иргэд анзаараад басхүү улс төрийн тоглолт ороод буй гэх хардлагыг хийгээд эхэлчихсэн байх шиг. Тухайн үед нефтийн компаниуд бүгд үгсэн хуйвалдаж, үнээ нэмж байсан ч толгойлогч нь “Ник” компани тодорч, өнөөдрийн 4,9 тэрбумын торгууль төлөгдөх дээрээ тулаад байгаа. Буруутай үйлдэл нь тогтоогдчихоод байхад төлүүлэх л хэрэгтэй. Харин бусад үнээ нэмсэн компаниуд ашгаа хийгээд, ард түмэн хохироод үлдэв. Энэ удаад “Магнай трейд”-ийнхэн дур зоргоороо үнээ нэмж, далбаан дор “Шунхлай”, “Жаст-Ойл” компаниуд үнээ нэмээд буулгасан ч мөн л ямар нэг хариуцлага, торгууль хүлээсэнгүй, 9 хоногийн турш литр тутамд 50 төгрөгийг иргэдээс зувчуулаад өнгөрч байна. Гэхдээ “Магнай трэйд”-ийн хувьд шаардах бичиг авч, 164,4 саяыг халааслаад дээр нь нэмээд хөнгөлөлттэй зээлийн эрхээр шагнуулаад дууссан гэж байгаа л даа.  
 
Үүгээрээ МАН-ын гол санхүүжүүлэгч гэгддэг “Ник”-д төрийн төмөр нүүрийг үзүүлсэн  О.Магнай дарга “Магнай трейд”-ийн толгойг илээд, шагнах шахам өнгөрсөн нь хөрөнгө оруулагч эздийн намын харъяалал нөлөөлчихсөн гэх хардлагыг төгөлдөржүүлэв үү гэлтэй.
 
2012 оны сонгуульд “Магнай трейд”-ийн гүйцэтгэх захирал, Завхан аймгийн АН-ын дарга Б.Шинэбаатар арван жилээ дүүргэсэн нутагтаа нэр дэвшиж, өвдөг шороодсон түүх бий. Мэдээж “Магнай трейд” 2012 оны АН-ын сонгуулийн нэгэн том хандивлагч байсан нь илэрхий. Хэдийгээр Б.Шинэбаатар гишүүн болоогүй ч намдаа хайр, хаялгаа харамгүй зориулсаар байгаа нь өнөөдрийн зөрүүтэй шийдвэрүүд, ард түмний халаасыг тэмтэрсэн үйлдэл, хөнгөлөлттэй зээлийн эрхээр харагдаж байх шиг.
 
Тэрээр сонгуульд өвдөг шороодсныхоо дараа Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэх хугацаандаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар сонгогдож “суга” дэвшсэн нэгэн билээ.
 
Асуудал үүгээр дуусахгүй. Нефтийн бүтээгдэхүүнээрээ хоёр хөршөөсөө хараат, дамжуулан борлуулдаг эдгээр томоохон импортлогчдын харцаар амьдрах ард түмэнд намын харъяалал, албан тушаалын хийрхлээр дахиад л үнийн савлагаанд өртөх вий.
 
Тэр үед хэрэглэгчийн төлөө ажиллах ёстой төрийн байгууллага хийгээд засаг төр намын хандивлагчийн бус нийт ард түмний талд хуульд нийцсэн, алагчлалгүй шийдвэр гаргах эсэхийг харах үлдэж байна.
 
Эцсийн эцэст Монгол улсын иргэн, аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүн хуулийн өмнө тэгш эрхтэй, үүрэгтэй. Нэг нь торгууль хүлээж, нөгөө нь ашиг хүртэж, ард нь хэрэглэгч хохирч таарахгүй л болов уу.
  
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Магнай трейд"-ийн нууц ноёнтонд намын харъяалал нь нөлөөлөв  
Үзсэн: 5540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.43.xxx [202.70.43.xxx] 2013-10-21 14:16
unen bichjee
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-10-20 17:31
магнайнууд цаагуураа холбоотой ш дээ нэг намынх тэгээд шударга хандах гэхээр бүлэг фракцийн дарамттай зүгээр шуугиан тариад л асуудлыг хаяж байна үнэн биднээр наадах л юм.
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-10-16 20:28
монголд ганц шударга явж байгаа ганц газар .урд өмнө ингэж ажиллаж байсан газар манай улсад байж үзээгүй .шударга хүнд хэзээнээсээ дургүй ууган хүчин \өвчтөн\ МАГНАЙД дургүй гэж өөрийнхөн байрыг шатааж байсан болохоор.
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-10-16 20:28
монголд ганц шударга явж байгаа ганц газар .урд өмнө ингэж ажиллаж байсан газар манай улсад байж үзээгүй .шударга хүнд хэзээнээсээ дургүй ууган хүчин \өвчтөн\ МАГНАЙД дургүй гэж өөрийнхөн байрыг шатааж байсан болохоор.
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-10-16 20:28
монголд ганц шударга явж байгаа ганц газар .урд өмнө ингэж ажиллаж байсан газар манай улсад байж үзээгүй .шударга хүнд хэзээнээсээ дургүй ууган хүчин \өвчтөн\ МАГНАЙД дургүй гэж өөрийнхөн байрыг шатааж байсан болохоор.
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-10-16 20:28
монголд ганц шударга явж байгаа ганц газар .урд өмнө ингэж ажиллаж байсан газар манай улсад байж үзээгүй .шударга хүнд хэзээнээсээ дургүй ууган хүчин \өвчтөн\ МАГНАЙД дургүй гэж өөрийнхөн байрыг шатааж байсан болохоор.
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-10-16 20:28
монголд ганц шударга явж байгаа ганц газар .урд өмнө ингэж ажиллаж байсан газар манай улсад байж үзээгүй .шударга хүнд хэзээнээсээ дургүй ууган хүчин \өвчтөн\ МАГНАЙД дургүй гэж өөрийнхөн байрыг шатааж байсан болохоор.
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-10-16 17:43
Магнай шудрага дүр үзүүлээд хувилдан намчирхахаа больсон дээр биш үү. Эхлээд нефтийнхэнтэй дайн зарлаж өөрийн цүнхээ түнтийлгэж аваад нам болсон. Одоо хувилдаж хэдхэн ХХК-ийхаа үнийг сэм нэмүүлж өөрсдийн цүнх сейфээ дүүргэж аваад буцааж буулгаж байгаа дүр эсгэж байгаа нь хэн бүхэнд тодорхой байна шүү дээ. Тэгээд дээрээс нь шагнаж байгаа юм уу. Тйим л шудрага юм бол тэр хэд хоног ард түмнийг шулсан мөнгийг нь тооцоод улсын орлого болгооч дээ. Үүнээс л таны хэр шудрага нь харагдана шүү дээ харж байя. Ард олноо бүү бас
124.158.79.xxx [124.158.79.xxx] 2013-10-16 13:38
Эрхэм гишүүд Гүйцэтгэх засаглал хариуцаж байгаа сайд дарга нараа Заавал Хувийн компанид мөнгө өгч байхаар Өөрийн улсын засгийн газрын өмнөөс Улсын хэмжээнд жил улиралд шаардлагатай байгаа НЕФТЬ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ худалдан авах гэрээгээ хийгээд жижиглэн худалдаалалтаа хувийн компаниудаар хийлгээч дээ нэгд Улс их хэмжээгээр авч байгаа тул бөөний худалдаалалтын гэрээ үнэ тийм ч өндөр болохгүй ба монгол улсад валют хөдөлхөд дагаж худалдаалалтын гэрээг хувийн компани шиг бужигнуулахгүй шүү дээ. хоёрт Улсын нөөцийн эргэлт сайжирч хувийн компаниуд засгийн газарт нөхцөл тулгаж арчаагүй байдал арилчихана Гуравт Нефть бүтэгдэхүүн үйлдвэрлэж байгаа улс орноос манай улсад ямар нэгэн эдийн засгийн дарамт үзүүлж байгааг НҮБ харах боломж бүрдэнэ. Хувиййн компаний худалдаалалтанд дэлхийн худалдааны байгуулага оролцохгүй шүү дээ Дөрөвт Улс хоорондын худалдааны тэгш харилцаа том орнууд дуу хоолойгоо гаргана шүү дээ
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2013-10-16 13:01
Магнай тэгж л бүү шогтооройдоо,чамайг ажлаа хийж байна гэж боддог байсан чинь улс төрийн тоглолт бусдаас эрх мэдлээ ашиглан шантааж хийж байгааг чинь ойлгож эхэлж байна,энэ үйлдлээ зогсоогооч гэж шаардаж байна

Бидэнтэй нэгдээрэй