![](/uploads/201310/news/thumb/3a03943e0c4e8efa4b498de68368695c_x3.jpg)
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд бөхөн хууль бусаар агнасан хэргийн захиалагч нь хятадууд байсныг тогтоожээ.
Өнгөрсөн сард тус сумын эрхэлсэн тодорхой ажилгүй Т, Н нар бөхөнгийн 74 эвэр, үнэг, мануулыг арьс тээвэрлэж яваад саатуулагдсан. Тухайн үедээ цагдаагийн ажилтны өөдөөс эсэргүүцэж биед нь гэмтэл учруулсан юм.
Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газраас хүч нэмэгдүүлэн шалгаж тус аймгийн харьяат Ц гэгч түүхий эдийн ченж эмэгтэйн захиалгаар үйлдсэн болохыг тогтоожээ.
Ченж эмэгтэй хятадуудын захиалгаар нутгийн иргэдээс нэг бөхөнгийн эврийг 80-100 мянган төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байжээ.
Хятадууд бөхөнгийн эвэр захиалсан нь тогтоогдлоо | ||
Үзсэн: 1509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.