![](/uploads/201310/news/thumb/0ffcbe70fc9ed0683746987377597f07_x3.jpg)
МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль өөрийн зохион байгуулдаг нийтэд нээлттэй онлайн хичээлээ (Massive Open Online Course)-д ахлах ангийн сурагчдад заахаар болжээ.
Сургалтад “Сант” бүрэн дунд сургууль, “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль, “Байгаль Эх лицей” ахлах сургууль болон хөдөө орон нутгаас Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн сурагчид хамрагдах аж.
Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид Массачусетсын технологийн дээд сургууль (MIT) болон Харвардын их сургууль (Harvard University)-ийн хамтран эхлүүлсэн edх (www.edx. org) системийг онлайн хэлбэрээр судална.
Мөн МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн кредит оноо цуглуулах боломж бүрдэж байгаа аж.
Мэдээллийн технологийн сургуулийн онлайн хичээл эхэлнэ | ||
Үзсэн: 1738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.