![](/uploads/201310/news/thumb/e53a5b04e97fa694669a73230a6dcd12_x3.gif)
Монголбанк арилжааны банкуудтай хамтран орон сууцны урт хугацаат ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлээд байгаа. Зээл хэрэгжиж эхэлснээс хойш банкуудад нийт 794.6 тэрбум төгрөгийн өмнө олгосон зээлийг найман хувьд шилжүүлэх хүсэлт ирсэн байна. Одоогоор банкууд 16368 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж 459.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн багц найман хувийн хүүд шилжээд байна. Мөн 625.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 9675 иргэнд 539.7 тэрбум төгрөгийн зээл шинээр олгожээ. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш банкууд өдөрт дунджаар 100 гаруй хүнд зээл олгож байгаа юм.
Өдөрт 100 гаруй иргэнд зээл олгож байна | ||
Үзсэн: 2127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.