Шууд Chart

Б.Амарбат: Хүнлэг чанар, сайхан сэтгэл, ээж аавын хайрыг хүндэлж шүтдэг...

2013-10-16 11:52:12

Манай зочны индэрт Болдын Амарбат уригдлаа. Тэрээр 1984 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн харьяат. Гурван настайд нь буруу вакцин тарьсны улмаас хоёр хөл нь мэдээгүй болсон бөгөөд эмчлэгдэх найдваргүй болсон аж. Гэсэн ч тэрээр өөдрөг, бүтээлч сэтгэлээр амьдралд хандаж, өөртөө төмөр хөл хийж, бусдын адил эрч хүч дүүрэн ажиллаж амьдарч явна. Б.Амарбат дуулдаг, зурдаг, сийлбэр урладаг төдийгүй гараар хөдөлдөг унадаг дугуй, мотоцикль зохион бүтээж, патент авчээ. Дэлхийд анх удаа гараар хөдөлдөг унадаг дугуй бүтээсэн түүнийг Японы NHK онцолж, баримтат кино бүтээсэн байна. 

-Танд энд өдрийн мэнд хүргэе. Таныг эрүүл хүмүүсээс ч илүү ихийг бүтээж, эрч хүч дүүрэн байгаагаар тань бахархаж байна?
-Баярлалаа. Амьдраад л, уран бүтээлээ туурвиад л явж байна. Одоо Чойртоо амьдарч байгаа. Би орос дуу дуулах дуртай бас техник сонирхдог хүн. Техник гэдэг чинь бүх юмтай холбоотой болохоор их сайхан. Санаагаа гаргахын тулд зураг зурна, баримал барина.  Би жаахан байхдаа буруу тариа хийлгээд булчингийн сулралтай болчихсон. Хөл зүгээр хирнээ булчин муу.
Би нэг америк эмчид зорьж очиж үзүүлсэн. Тэгээд босно гэж горьдолтгүй ээ, хэзээ ч босохгүй ээ гэсэн дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоо л ил гараад байгаа болохоос биш өмнө нь гэртээ л бүгдэг байсан. Би өнгөрсөн хүн гээд л, хааяа нэг гадагш гарахаар нь хүмүүс өрөвдөөд л зөөлөн сул болгочихно. Амьдрал чинь өрсөлдөөн шүү дээ. Дээр үед телевизийн бичлэгт ороход хасаад хаячихдаг байсан.  Гэтэл өөрийгөө гарна гээд мэдээ хүлээж суугаад л. ,Одоо арай дээрдэж байна шүү. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм арай өөрөөр хардаг болж байна гэж боддогддог.
-Гэхдээ та надад ганцаараа яваад л, босчихсон харагдаж байна?
-Би одоо бараг таягаа хаяад гүйх гээд байна шүү дээ. Төмөр хөл хийгээд л босчихдог юм биш шүү дээ. Гурав дөрвөн жил нэг ч босоогүй хөл чинь амар биш, шөрмөсөө хүчээр таслаад л тэнийлгээд л боссон доо. Шөрмөс тасрах нь “шарр” хийгээд л мэдрэгдэж байсан. Одоо тоохоо больсон, би өвчнөө дийлж чадлаа гэж боддог.
-Та эрүүл саруул төрөөд хэн нэгний буруугаас хөлгүй болсондоо гомдох, гуних үе гарч байсан уу?
-Үгүй, яалаа гэж дээ. Амьдрал чинь Дарвины хуулиар явдаг шүү дээ.  Чи хий, бүтээ, чадахгүй бол боль. Товчхон байгаа биз. Тэгэхээр гуниад суухын оронд илүү л хөдөлмөрлөхийг хүсдэг дээ. Би гараар явдаг дугуй хийж, Монголоос дэлхийд ганц удаа гарсан зохиогчийн эрх нь надад бий. Одоо миний энэхүү аргыг олон улс орнуудад хэрэглэж байна. Африкт хүртэл нэвтэрсэн байналээ. 
-Зохиогчийн эрхийн дагуу мөнгө авдаг уу?
-Энэ асуудал монгол улсын нутаг дэвсгэрт яригдана. Миний зохиогчийн эрх зөвхөн  монголдоо л хүчин төгөлдөр. Тийм болохоор ашиг энэ тэр авдаггүй. Би мотоциклийн рааман дээр нь тулгуурлаж арааг нь гараараа солих боломжтой болгосон. Хойноо хоёр дугуйтай, хөлийн шаардлага ерөөсөө байхгүй.
-Энэ мотоциклийг тань хүмүүс авахаар сонирхож байна уу?
-Хүмүүс их сонирхоно. Нэг их үнэтэй зарна гэж боддоггүй. Зарим нь захиалчихаад л алга болно. Миний жижиг оврын мотоцикль, дугуйг хүн бүхэн унаж болно. Би анх хөгжлийн бэрхшээлтэй иргэд унадаг гэсэн ойлголт өгсөн нь буруу зүйл болсон. Энэ дугуйг унаснаар гарны булчин сайн хөгжинө шүү дээ. Аливаа зүйлийг амьдралын зөв хэвшил болгох хэрэгтэй юм. Боксынхон энэ дугуйг унавал их үр дүнтэй. Би чинь хэвтэж байгаад өргөдөг хүндийн өргөлтөөр бас шагналт байранд орж явлаа.
-Таныг олон хүнд амьдрах урам, зориг хайрласан хүн гэж боддог?
-Монгол залууст  тэвчээр хэрэгтэй. Биеэ амар байлгах гэж аливаа юмнаас бүү шантар гэж хэлмээр байдаг. Хүмүүс хэлдэг л дээ, би хэд хоногийн өмнө уурхайд хөлөө хугалж амьдрахад хэцүү байлаа. Харин чиний тухай нэвтрүүлгийг үзээд амьдрах итгэл урам дүүрэн боллоо. Мөн “Univers best songs 2009”  нэвтрүүлэгт  орно гэж зориглоод л ирсэн. Энэ маань гэртээ хэвтэж байгаа олон хүмүүст итгэл, урам өгсөн юм болов уу гэж би боддог.
- Найз охинтой болж байна уу?
- Болоогүй. Би их завгүй хүн. Нэг сайхан дуу гаргамаар ч юм шиг , нөгөөтэйгүүр мотоцикль, дугуй гээд л шинэ бүтээл хиймээр байна. Амьдрал богинохон шүү тээ. 
-Өөрөө шашин шүтдэг үү?
-Шашингүй. Харин хүний хүнлэг чанар, сайхан сэтгэл, ээж аавын сайхан хайрыг хүндэлж шүтдэг.
-Оюутан болсон уу?
-Америк болон гадаадын зарим сургуулиудад сурах урилга ирсэн, боломж гарсан ч би яваагүй. Муу ээж, аавыгаа төлбөр мөнгө гээд л зөндөө зовооно. Миний төлөө өчнөөн л зүтгэлээ, болох л байлгүй гээд яваагүй.  Яваандаа гадагшаа гарч сурах санаатай байна. Техникийн тал дээр бусдаас хамаагүй шинэлэг зүйл сэтгэж хийхийн төлөө хичээж явна. Монголд техникийн тал дээр баригдмал сэтгээд байдаг. Нүүрний арьсыг тослохоос илүү булчинг  нь хөгжүүлэх хэрэгтэй байдаг шиг машин тэрэг задлаад судлаад л явна. Харин хүн өөрийгөө бас сайн судлах хэрэгтэй юм. Таван цул гээд л бас эд анги бий шүү дээ.
-Та их олон талын мэдлэгтэй юм аа?
- Ном сайн уншина. Хүний ярианаас хэрэгтэйг нь авна.  Мэдлэг чинь алт, алт шиг зүйлийг тунгааж авч үлдэх хэрэгтэй. Хүний тархи хязгаартай, тархи мэдрэмжийн эрхтэн юм. Зүрх болбол сэтгэлийнх. Цэргийн зүрхийг генералд шилжүүлээд суулгачихаар цэргийн зүүдийг нь зүүдлээд байдаг гэдэг шүү дээ. Би ер нь гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Аливаа юмыг төвөгтэй болгохын оронд ноён нурууг нь л олчих. Энэ миний зарчим.
-Танд баярлалаа. Одоо Чойр руугаа буцах нь уу?
-Өнөө орой нутаг буцна. Найзынхаа машинтай яваа. Намайг үүрээд ч явна гэдэг сайхан найз нар байдаг. Мөн аав, ээж, ах дүү нар та нартаа баярлалаа л гэж хэлмээр байна. “Баярлалаа” гэдэг үг бас зарим зүйл дээр багадаад байх юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Б.Амарбат: Хүнлэг чанар, сайхан сэтгэл, ээж аавын хайрыг хүндэлж шүтдэг...   
Үзсэн: 4576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-18 19:38
Bold bash ch gesen mundag hun. hunii huuhduuded mathematik surgah gej ooriigoo martaj buhnee l zoriulsan hun dee
98.169.134.xxx [98.169.134.xxx] 2013-12-01 01:42
hi. yamar haygaar holbogdoh ve. bid bayn humuus bish ee. gehdee mongold surah sonirhol baiwal surgaltiin tulburiig ni tulj bno. haygaa uldeegeerei
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-10-17 19:16
эрч хүчтэй юмаа гоё
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-10-17 19:16
эрч хүчтэй юмаа гоё
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-10-17 19:16
эрч хүчтэй юмаа гоё
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-10-17 19:16
эрч хүчтэй юмаа гоё
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-10-17 19:16
эрч хүчтэй юмаа гоё
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-10-17 19:16
эрч хүчтэй юмаав гоё
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-10-17 19:16
эрч хүчтэй юмаа гоё
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-10-17 19:16
эрч хүчтэй юмаа гоё
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-10-17 19:16
эрч хүчтэй юмаа гоё
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-10-17 19:16
эрч хүчтэй юмаав гоё
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2013-10-16 14:54
амжилт
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2013-10-16 14:21
уран бүтээлийн амжилт хүсье
202.131.247.xxx [202.131.247.xxx] 2013-10-16 14:20
Сайхан ярилцлага аа. Заримдаа баярлалаа гэдэг үг үнэхээр багадах юм. Үнэхээр и х урам авлаа
222.39.183.xxx [222.39.183.xxx] 2013-10-16 12:37
mundag zaluu bna amjilt...

Бидэнтэй нэгдээрэй