Шууд Chart

Дэнжийн мянгын замын ажил дуусаагүй байна

2013-10-16 14:14:50

Дэнжийн мянгын зам буюу 39 дүгээр сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах-эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг  "Баткубик" ХХК гүйцэтгэж байна. Тус компанийнхан уг замыг гурван хэсэгт хааж, “Нарантуул-2” захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг энэ сарын 4-нөөс 10 хоногийн хугацаатай засварлахаар болсон. Гэвч энэ сарын 14-ний орой энэхүү замын зорчих хэсгийг бүрэн нээхээр төлөвлөсөн ч дуусаагүй байна. “Нарантуул-2” захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг шинэчлэх хугацаандаа хоёр хэсэг газарт зам хаасан нь иргэдийн хувьд хүндрэлтэй байгаа. Гэтэл товлосон хугацаандаа замаа нээгээгүй бөгөөд өнөөдрийг болтол хучилтаа хийгээгүй байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Дэнжийн мянгын замын ажил дуусаагүй байна   
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй