![](/uploads/201310/news/thumb/bca5883a3867429f11b7bc1325dec802_x3.jpg)
Афганистаны Логар мужийн захирагч Арсала исламын шашны томоохон баяруудын нэг “Эйд аль-адхаг” тохиолдуулан Пули Алам хот дахь гол сүмд иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. Гэвч түүнийг энд ирэх үеэр ширээн дор байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрч захирагч амиа алдаж 15 хүн хүндээр шархадсан байна.
Цагдаагийн мөрдөн шалгах албаныхан халдлагыг хэн зохион байгуулсныг тодруулахаар ажиллаж байна.
Захирагчаа хөнөөжээ | ||
Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.