Шууд Chart

Монголын Үндэсний Их Сургуулийг нэрээ өөрчлөхийг шаардлаа

2013-10-16 14:49:05

ШӨХТГ-аас Монголын Үндэсний их сургуулийг нэрээ өөрчлөхийг шаардлаа. Тодруулбал, “Монгол улсын их сургууль” гэсэн ижил төстэй нэрийг бусад хуулийн этгээд буюу “Монголын үндэсний их сургууль” улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байсан нь тогтоогдсон байна.

Шалгалтаар “Монгол улсын их сургууль” нь 1942 онд үүсгэн байгуулагдсан, нийтийн өмчид суурилсан олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи нэрээр танигдсан байтал дээрх сургууль хуулийн этгээдийн нэрийг 2012 онд улсын бүртгэлд бүртгүүлж мөн нэрийг ашигладаг байсан нь тодорхой болжээ.
Энэ байдал нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т ”...аж ахуй эрхлэгчийн нэр,....-ийг хуулбарлах-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул тус сургуулийг нэрээ солихыг үүрэг болгожээ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Монголын Үндэсний Их Сургуулийг нэрээ өөрчлөхийг шаардлаа   
Үзсэн: 3346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2013-11-26 17:39
МҮИС-ийн зарим багш нар Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв \коллеж\ төгссөн мэргэжилтэй юм чинь чанар "0" байх нь аргагүй байлгүй дээ. нэрээ солих нь зөв зөв...
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-22 21:35
magnai boli
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2013-10-24 19:39
8. Хэрэв Магнай дарга үнэхээр л хэрэглэгчээ хамгаалах гээд байгаа юм бол яагаад манай сургуулиар ирээд энд байгаа хэрэглэгчидийн эрх ашиг, сонирхолыг судлахгүй байгаа юм бэ? 8500 оюутан юу ч биш үү? тэдний сонголт таньд сонин биш үү тээ? 9. ШӨХТГ юуны учир манай сургуулийн нэр хүндээр оролдох болов? энэ хаанаас шидсэн чулуу вэ? гэдэгийг цаг хугацаа л харуулах буй заа. 10. Хэрэв энэ асуудал үнэн шударгаар шийдэгдэхгүй бол МҮИС-ын Оюутны холбоо тэмцлийн хэлбэрт шилжихийг эелдэгээр сануулая. Магнай даргын мэргэн ухаанд найдая...
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2013-10-24 19:39
5. МҮИС бол БШУЯ-наас хууль журмын дагуу авсан ИХ СУРГУУЛЬ хэмээх статустай байгууллага гэдгийг дахин сануулая 6. Үндэсний хэмээх нэрийг Улсын гэдэг үгтэй андуурдаг хэрэглэгч энэ 21-р зуунд байхгүй гэдгийг Хэрэглэгчийн хамгаалах гээд байгаа байгууллага маань өөрөө ингэхэд мэдэж байна уу үгүй юу? Хэрэглэгчээ судлаагүй байж Хэрэглэгчээ хамгаална гэж яриад байгаа Магнай дарга ичмээр юм. 7. МҮИС-д сурч байгаа 8500 оюутан ч бас хэрэглэгч гэдгийг Магнай дарга ойлгохгүй байгаа бол бид хөдөөний, бүдүүлэг, мэдлэггүйгээрээ дуудуулах нь ШӨХТГ өөрөө хэрэглэгчээ доримжилсон хэрэг бус уу
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2013-10-24 19:39
3. МУИС эхнээсээ нэрээ орчуулахдаа National гэдэг үгийг ашигласан нь буруу бөгөөд УЛСЫН гэдэг үгээ оновчтой орчуулах нь яасийн бэ? өөрчлөх дээрээ тулбал МУИС гадаад нэрээ өөрчлөх нь зүйтэй гэдгийг ямар ч хэл шинжлэлийн хүн та нарт заагаад өгнө. 4. ШӨХТГ хэмээх энэ газар хувийн хэвшлийн Монгол эзэнтэй манайх шиг байгууллагын нэр төрөөр оролдох нь ШӨХТГ өөрөө авилгалд автсан, лоббид орсон газар гэдэгээ нотлож байгаа хэрэг биш үү?
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2013-10-24 19:38
Миний бие МҮИС-ийн жирийн нэгэн оюутны хувьд төрөлх сургуулиа өмөөрч дуугарахгүй бол тэвчишгүй нь: 1. МҮИС бол 8500 оюутантай хичээлийн 3 байртай /3-7 давхар/ Монголын хувийн хэвшлийн томоохон сургуулийн нэг 2. МҮИС-ийн нэрийн гадаад орчуулга нь зарим луйварчин нөхдүүдийн бичсэн шиг The National University of Mongolia БИШ бөгөөд Mongolian National University MNU гэж орчуулагддаг бөгөөд Лого тэмдэгийн хувьд эрс өөр болохыг олон нийтэд анхааруулая.
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2013-10-17 13:57
Үндэсний их гэдэг үгэнд боож үхэх гэж байгаа хувийн дээд сургуулиудын гар хөлнүүдэд анхааруулах нь: 1. МУИС-ийн гадаад нэр нь NUM, харин МҮИС-ийн гадаад нэр орчуулга нь MNU 2. Зүй нь МУИС-ийн нэрийн гадаад орчуулга нь National биш State гэдэг үгээ эхнээсээ зөв орчуулах хэрэгтэй байж 3. Нэр солих биш нэрийн гадаад орчуулгаа солих, зөв орчуулах шаардлагыг МҮИС-д биш МУИС-д хүргэх /ШӨХТГ/ 4. Монгол улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль гэсэн 2 нэр нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхээр нэр биш гэдгийг хэрэглэгчид тэртэй тэрэнгүй мэдэж байгаа.
124.158.105.xxx [124.158.105.xxx] 2013-10-16 17:21
Зөв, нэрийг нь солиул. Хөдөө орон нутгийн залуучууд улсын сургууль гээд МУИС-тай андуурч элсээд үнэхээр хохь нь болдог. Заавал нэрийг нь солиорой. Бас энэ их сургууль гээд байгааг цэгцлээч ээ, зарим нь их сургууль гэхэд үнэндээ л хэцүү.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-10-16 16:08
tiin bi bur gaihaad bdiin yun tom nertein MUIS iin maani neriig unagaj bna daa gej bodoj bailaa zuv yum hiilee.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-10-16 15:58
ÿã çºâ õ¿ì¿¿ñ îð÷óóëàõààð èõ ñóðãóóëüòàé àïèëõàí ãàäàãøàà ÿâàõàä àñóóäàëã¿é ãýýä õîøóóðààä áàéñàí çºâ øèéäâýð ø¿¿
124.158.76.xxx [124.158.76.xxx] 2013-10-16 15:13
ЭНЭ ИХ ЗАВААН СУРГУУЛЬ НЭГ ИХ ТОМ САНАА ТОМ НЭРТЭЙ , ҮНЭНДЭЭ ЧАНАР ГЭЖ УЛААН НОЙЛ ШДЭЭ

Бидэнтэй нэгдээрэй