Шууд Chart

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

2013-10-16 16:13:10

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг Төрийн ордны В танхимд хуралдаж байна.

Хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулиар орон нутагт төсөв хуваарилахдаа тухайн орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо, нягтрал болон алслалт, газар нутгийн хэмжээ, орон нутгийн татварын санаачлага гэсэн дөрвөн зарчимд тулгуурлан хуваарилалт хийж ирсэн юм.
Энэ дөрвөн итгэлцүүрийг тэгшилж, тус бүр 25 хувиар тооцож байсныг өөрчлөхөөр Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилсан байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй