Шууд Chart

Д.Цогтбаатар тайлбар хийжээ

2013-10-16 16:46:06

ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар шинээр хцдалдан авсан машиныхаа талаар тайлбар хийжээ. Түүний автомашин энэ сарын 7-нд шатаж маргааш нь 50 мянган ам.доллараар машин авч уналаа гэсэн  мэдээлэл түгсэн.

Тэрээр энэ талаар  “Намайг 50 мянган долларын үнэтэй Солонгосын элчингийн авах гэж байсан машиныг бараг дээрэмдээд авчихсан юм бичээд байна. Одоо миний унаж буй машиныг 2012 онд төлөвлөгөөгөөр оруулаад 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулсан байсан. Тэгээд тендер зарлагдаад Хьюндай компани шалгарч 48 сая буюу одоогийн долларт шилжүүлэх юм бол 28 мянган доллароор авсан гэсэн үг юм. Тендер зарлагдаад гэрээ нь байгуулагдаад машинаа нийлүүлсэн байсан. Энэ машин бол хуулийн дагуу хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн”  гэсэн тайлбар өгчээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Д.Цогтбаатар тайлбар хийжээ   
Үзсэн: 1525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.169.48.xxx [203.169.48.xxx] 2013-10-16 17:11
Зургаа солиочээ наадах чинь МАНы Цогтбаатар бна шүү дээ. АН-ы нөхрийн зургыг тавиач хүнээ танихгүй байж мэдээ бичиж яадаг байна аа

Бидэнтэй нэгдээрэй