Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүү, охин хоёртой аж. Тэрбээр төрсөн нутаг болох Төв аймгийн Зуунмод хотдоо амьдрах гэж барьсан хоёр давхар байшингаа цэцэрлэг болгож, бяцхан хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг байна.
“Мандах наран” нэртэй тус цэцэрлэгт амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд хүмүүждэг аж. Тамирчин залуу өөрийн цалин, урамшууллаараа цэцэрлэгийн багш нараа цалинжуулдаг байна. Сайхан сэтгэлтэй монгол залууд элэг нэгтнүүд нь баярласан сэтгэгдлээ илэрхийлсээр байна.
МУГТ Г.Мандахнаранд монголчууд баярласан сэтгэгдлээ илэрхийлсээр байна | ||
Үзсэн: 3071 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.