![](/uploads/201608/news/thumb/acdd4dd1610b557d34bda5bf50f32a8d_x3.jpg)
Увс аймаг дахь цагдаагийн газраас тус аймгийн төвд энэ сарын 7-ны өдөр хүчтэй аадар борооны улмаас хүнс хоол, эд хөрөнгөөрөө хохирсон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэр бүхий 15 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн байна.
Энэхүү тусламжийн үйл ажиллагааг аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд энэ сарын 10-ны өдөр цагдаагийн газрын хамт олны тусламж болох 75 кг цагаан будаа, 75 ширхэг үхрийн лаазалсан мах буюу 642.750 төгрөгийн хүнсний тусламжийг айлуудад хүргэж өгчээ.
Үерт автсан 15 өрхөд тусламж үзүүлэв | ||
Үзсэн: 1243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.