Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 438 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 314 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 24 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 127 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Баянхошууны замд “Жанцан” дэлгүүрийн уулзварт амины T.Prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 35 настай, эрэгтэй М-г мөргөж, хохирогч ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан.
2. БГД-ийн нутаг Баруун-4 замын уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 45 настай, эмэгтэй Н-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.
Хөдөө орон нутагт:
1. 2016.08.20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумаас Цэцэрлэг хот руу явах асфальтан замын хажуу руу T.Corolla маркийн И жолоочтой автомашин унаж, зорчигч 35 настай, эрэгтэй Ж-н амь нас хохирсон.
45 настай эмэгтэйг мөргөөд зугтжээ | ||
Үзсэн: 1361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.