Шууд Chart

Судлаачид шоронгийн авлигыг онцолж байна

2016-08-23 13:07:05

Судлаачдын тогтоосноор Их Британи, АНУ, Австралийн шоронгуудад авлига, мансууруулах бодисын худалдаа, хоригдлын биед халдах асуудал түгээмэл байгаа аж. Өөрөөр хэлбэл, Флиндерийн их сургууль болон Деакины их сургуулийн гэмт явдал судлал (криминалистик)-ын багш нар дээрх гурван улсын шоронгийн системийн мэдээлэлд судалгаа хийж үзэхэд шоронд авлига түгээмэл байгаа нь тогтоогдсон байна.

Флиндерийн их сургуулийн Гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, судалгааны төвийн профессор Эндрю Голдсмитийн хэлснээр шорон дахь авлигын асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй аж. Тэрбээр хэлэхдээ “Шоронд гарч буй гэмт хэрэг, ёс бус үйлдэл нь шоронгийн дэг журам сахиулах байдал/ хоригдлуудын эрхэнд нөлөөлөхийн зэрэгцээ хоригдож байсан хүмүүсийг нийгэмд дахин нийгэмшихэд ч нөлөөлнө. Хэрэв бид гэмт хэрэг нэмэгдэж байгаа явдалд анхаарал хандуулахыг хүсвэл шоронд орж буй хүмүүсийн хүмүүжиж буй байдал болон түүний сөрөг үр дагаварт анхаарал хандуулах хэрэгтэй” гэжээ.

Мөн судлаачдын үзэж байгаагаар шоронд шударга байдлыг нэмэгдүүлэхийн тулд шоронгийн ажлын байранд ажилд орохоор ирүүлсэн хүмүүсийн мэдүүлгийг сайтар нягтлах, алба хаагчдаа сургах, хянах, шүгэл үлээгчийг хамгаалах бодлогыг бий болгох хэрэгтэй байгаа ажээ. Үүний зэрэгцээ хоригдлуудад ч мөн архи, мансууруулах бодист донтох эмгэгийн эмчилгээ хийх, боловсрол олгох сургалт явуулах шаардлагатай байгаа гэж үзэж байгаа аж.


Судлаачид шоронгийн авлигыг онцолж байна  
Үзсэн: 1669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй