Зарим аймаг, сумдад цаг агаар эрс сэрүүсч цас оржээ. Тухайлбал, Хөвсгөл аймаг, Хатгал сумын орчимд цас орсон байна. Амралт зугаалгын цаг дуусч хичээл, сургууль эхлэх дөхөж байна. Орон нутгаас хот руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, үүнтэй холбоотой зам тээврийн осол, хэрэг гардаг тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, өөрөө болон зорчигч нарт хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэх, аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газраас зөвлөж байна.
Хөвсгөл аймагт цас оржээ | ||
Үзсэн: 2154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.