![](/uploads/201310/news/thumb/465935405b37f97f451e018248985efb_x3.jpg)
Увс аймгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн холбооноос байгалийн чацарганыг нөхөн сэргээх чиглэлээр Баруунтуруун сумын нутаг дахь Дөрөө нуурт чацарганы үрсэлгээ суулгажээ.
Хилийн цэргийн 0311 анги буюу Увсын хэсгийн Дөрөө нуурын заставынханд тус холбооноос 100 ширхэг эм, 10 ширхэг эр чацарганы суулгацыг хүлээлгэн өгч, газар дээр нь тариалах ажлыг хийжээ.
ОХУ-аас оруулж ирсэн энэхүү Сольничная сортын модыг нөхөн сэргээх зорилгоор туршилтын шугамаар тарьж байгаа бөгөөд цаашид үр дүнтэй бол нэмж суулгах аж.
Чацарганы үрсэлгээ суулгажээ | ||
Үзсэн: 1448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.