Шууд Chart

Филиппинд амь үрэгдсэн хүний тоо 100 давжээ

2013-10-17 09:58:09

Филиппин улсад болсон газар хөдлөлтөд өртөж амь насаа алдсан иргэдийн тоо 107 хүрчээ. Тэдний дийлэнх буюу 97 нь Бохол мужид амиа алдсан байна.  Түүнчлэн 280 хүн гэмтэж, 10  хүн сураггүй алга болж аврах ажиллагаа үргэлжилж байна

Чичирхийллийн үеэр зам гүүрээс гадна түүхийн дурсгалд тооцогдох байшингууд нурж унажээ.  Тухайлбал, Филиппиний хамгийн эртний сүм болох Базиликийн сүм нурж сүйдсэн аж.  
Энэ удаагийн газар хөдлөлт 7.2 магнитудын хүчтэй, 2.8 сая хүн амтай 879 төв суурин газрыг хамарсан байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Филиппинд амь үрэгдсэн хүний тоо 100 давжээ  
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй