![](/uploads/201310/news/thumb/bf72237d7fdc9a172a12a43431fda4bc_x3.jpg)
Тавантолгойн ордыг түшиглэсэн цахилгаан станц барих сонгон шалгаруулалтад таван эгдэл тунаж үлджээ. Тодруулбал, Японы “Marubeni” корпораци, БНСУ-ын “Daewoo Engineering & Construction” компани, Японы “Kansai Electric Power” болон Францын “GDF Suez”, БНСУ-ын “Posco Energy” компаниуд юм.
Тус станц нь нэг тэрбум ам.долларын өртөгөөр баригдах бөгөөд 450 мВтын хүчин чадалтай байх юм. Станцын 50 мВт бүхий эхний блокыг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Шинээр баригдах станц нь нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангах төдийгүй “Оюутолгой” ордод цахилгаан нийлүүлэх аж.
Тавантолгойн станц барих ажлын шалгаруулалтад таван компани тунажээ | ||
Үзсэн: 1466 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.