Шууд Chart

Согтуу жолооч дугуй унаж явсан 6 настай хүүг мөргөж гэмтээжээ

2016-08-29 13:49:05

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 463 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 320 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдэж 27 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 4,  Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 126 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1.ХУД-ийн нутаг Шувуун фабрикийн зам, 120 дугаар ангийн зүүн замд N.Bluebird маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон унадаг дугуйгаар явж байсан 6 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.

2. СХД-ийн нутаг Цэргийн хотхоны автобусны буудал дээр “Тэнүүн огоо” ХХК-ийн H.Aero City маркийн автобусны жолооч Э нь зорчигч 57 настай эрэгтэй З-г унагаж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт:
1. Дорнод аймгийн Цагаан-Уул сумаас хойш 24 км-т шороон замд T.Carina маркийн Б жолоочтой авто машин онхолдож, жолооч 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.


Согтуу жолооч дугуй унаж явсан 6 настай хүүг мөргөж гэмтээжээ  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй