Шууд Chart

Есөн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хурааж, 56 жолоочид торгууль ногдуулав

2016-08-29 13:56:35

Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн газартай хамтран шугам замын хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтыг 24 цагаар хийж байгаа бөгөөд энэ сарын  27-нд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 84 чиглэлийн 378 тээврийн хэрэгслээр 8167 зорчигч замын хөдөлгөөнд оролцжээ.

Орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн зорчигч урсгал нэмэгдэж байгаа тул Улаанбаатар хотоос нэмэлтээр 17 тээврийн хэрэгсэл, Орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 19 тээврийн хэрэгсэл гарсан байна. Түүнчлэн хоног дамнаж хөдөлгөөнд оролцож байгаа 26 тээврийн хэрэгсэл байжээ.

Шалгалтын хугацаанд нийт 1157 тээврийн хэрэгсэл шалгаснаас 140 зөрчил илрүүлж, Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн торгууль шийтгэврээр газар дээр нь арилгах боломжгүй 9 тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хурааж, 56 тээврийн хэрэгсэлд 1 сая 520 мянган төгрөгийн арга хэмжээ тооцож ажилласан байна.

Орон нутгийн замд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох нь таны болон бусдын амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулах тул эрхэм жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж зорчоорой.


Есөн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хурааж, 56 жолоочид торгууль ногдуулав   
Үзсэн: 1485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй