“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдийн дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Одод болохын хүслэн” инээдмийн уран сайхны кино есдүгээр сарын 9-нд нээлтээ хийх гэж байна. Ерээд оны залуусын дунд нэр хүнд бүхий “Одод болохын хүслэн” тэмцээнээс “Эргэн дурсахуйн” олон хамтлаг дуучид төрөн гарсан байдаг. Тэгвэл тэр он жилүүдийг хөгжилтэйгээр өгүүлэх тус кино олон үзэгчдэд өнгөрснийг сануулах бололтой. Уг киноны гол дүрд жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр болон “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид, хип хоп уран бүтээлчид оролцон тогложээ.
Тус театрын хамт олон шинэхэн уран бүтээлээ “Монгол контент” компанитай хамтран бүтээж байгаа бөгөөд киноны найруулагчаар “Содура” МУСК-ны найруулагч Б.Жаргалсайхан ажиллаж байгаа бол “Үргээлэг-2” МУСК-ны зураглаачаар ажилласан Б.Баатар, зураачаар Ц.Хүрэлбаатар нар ажилласан байна.
Уралдаан:
2016 оны есдүгээр сарын 9-нд бүх кино театруудаар нээлтээ хийх "Одод болохын хүслэн" УСК-ны нээлтэд хосоороо хүрэлцэн ирж уран бүтээлчидтэй хамт кино үзэх 4 урилгын азтан болно.
Шалгаруулах зарчим:
• "Одод болохын хүслэн" УСК албан ёсны фэйсбүүк хуудсыг лайк дарсан байх
• Энэхүү постыг Public тохиргоотой SHARE хийн LIKE дарсан байх
• 4 найзыгаа зурагны доорх коммент хэсэгт MENTION хийсэн байх
Азтанг есдүгээр сарын 7-ны өдөр 20:00 цагт тодруулах юм байна.
“Одод болохын хүслэн” кино групп уралдаан зарлажээ | ||
Үзсэн: 2893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.