Шууд Chart

Мансууруулах төрлийн ургамал их хэмжээгээр түүж бэлтгэсэн этгээдүүдийг илрүүллээ

2016-08-29 14:39:57

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс долоодугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн Т, Б, С, Г нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу Мөсийг бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад дээрх этгээдүүдийн 3 нь давтан гэмт хэрэгт холбогдсон байна.

Мөн 2016 оны энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн П нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг их хэмжээгээр түүж бэлтгэн, бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Дээрх хэргүүдийн сэжигтэн П, Т, Б нарыг ШШГЕГ-ын хорих 0461 дугаар ангид сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Энэ оны 7, 8 дугаар сард хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 23 холбогчтой 10 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагийн ихэнх хувь нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг эзэлж байна.


Мансууруулах төрлийн ургамал их хэмжээгээр түүж бэлтгэсэн этгээдүүдийг илрүүллээ  
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй