Дэлхийд домог болсон попын хаан, алдарт дуучин Майкл Жексоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1958 оны наймдугаар сарын 29-нд Индиана мужийн Гэри хотод Афро-америк гаралтай ажилчин гэр бүлийн 10 хүүхдийн найм дахь хүү болон мэндэлсэн юм. Майкл есөн настайдаа төрсөн ах, дүү нартайгаа хамтарч, “Жексоны 5” нэртэй хамтлаг байгуулж, "Харлемын Аполло" театрт анх удаа тайзнаа гарч байсан түүхтэй. Ах, дүү тавын гаргасан “I Want You Back," "ABC," and "I"ll Be There” цомог нь тухайн үедээ шуугиан тарьж байжээ.
Түүний гаргасан амжилтууд хөгжмийн ертөнцийн оргилд нь хүрч чадсан бөгөөд дахин давтагдашгүй нэгэн билээ. Уран бүтээлийн ид цэцэглэлтийн үедээ нийт 750 сая дууны цомгийг дэлхийн өнцөг булан бүрт худалдаалж чадсан байна. Тэрээр хөгжмийн нэр хүндтэй 350 гаруй шагнал хүртсэнээс Грэммийн шагналыг нийт 15 удаа хүртэж байсан дуучин юм.
Хэрэв тэрээр 2009 онд зуурдаар нас бараагүй бол энэ жил 58 нас хүрэх байлаа. Алдарт дуучин Майкл Жексон мөнх бусыг үзээд 7 жил өнгөрч байгаа ч шүтэн бишрэгчид нь одоог хүртэл түүнийг санан үгүйлсээр байдаг билээ.
Өнөөдөр попын хаан Майкл Жексоны төрсөн өдөр | ||
Үзсэн: 1387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.