![](/uploads/201310/news/thumb/abd48e1e6a185685bd4cd21152b7deec_x3.jpg)
АНУ-ын Сенатын танхим дахь Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан өрийн хязгаарыг сунгах тал дээр санал нэгдэж, тохиролцоонд хүрээд байгаа билээ. Тэгвэл Сенатын танхимын энэхүү шийвэрийг Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцэгдэн, дэмжих саналаа илэрхийлсэн байна.
Сенатын танхимынхан Засгийн газрын үйл ажиллагааг ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл санхүүжүүлж, өрийн хязгаарыг ирэх хоёрдугаар сарын 7 хүртэл хүрэлцэхүйц хэмжээгээр өсгөхөөр төлөвлөөд байгаа юм.
Одоогоор АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр хугацаанд зогсчихоод байгаа бөгөөд өнөөдрийн ажлын өдрөөр Сангийн Яамны цаашдын гүйлгээ, харилцааны бүрэн эрх зогсох аж.
Ингэснээр улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхгүй бол “бэлэн мөнгөний тооцоонд” шилжихээс өөр аргагүйд хүрэх юм.
Сенатчдын санал төлөөлөгчдийн танхимын дэмжлэгийг хүлээжээ | ||
Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.