
Цахим ертөнцөд төдийгүй дэлхийд алдаршаад буй Украины мисс, “амьд барби” хочит Валерия Лукьянова Монголд ирэхээр болжээ. Учир нь тэрбээр ирэх сарын 27-ноос аравдугаар сарын 9-ний хооронд Монгол Улсад зохион байгуулагдах "Face of beauty international 2016" тэмцээний шүүгчээр уригдсан юм. Энэхүү тэмцээнд дэлхийн 60 орны миссүүд оролцох бөгөөд тус тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж буй томоохон тэмцээн гэдгээрээ онцлогтой билээ.
Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд өдгөө 31 настай юм. Тэрбээр 2007 онд Украины мисс болж байжээ. Түүний ээж нь батлан хамгаалах салбарт ажиллаж байсан бөгөөд аав нь барилгачин бол Валерия Лукьянова барилга, архитектурын мэргэжилтэй юм.
Түүнчлэн амьд барбины цуглуулганд үй олон барби байдаг ажээ. Тэрбээр Дмитрий хэмээх залуутай хуримаа хийсэн бөгөөд тэд хамтдаа дэлхийн өнцөг булан бүрт аялах дуртай гэнэ.
Олон нийт түүнийг маш олон хагалгаа хийлгэсэн хэмээн ярьдаг ч тэрбээр “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа хөхнөөсөө бусад хэсэгт огт мэс хүргээгүй хэмээн ярьжээ.
Мөн түүний бодит жин 42-45 кг-ын хооронд хэлбэлздэг бөгөөд 47 кг хүрэхээрээ маш хурдан турах талаар боддог хэмээн ярьсан байна.









Украины “амьд барби” Монголд ирнэ | ||
Үзсэн: 6772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.