Шууд Chart

Цагдаагийн албан хаагч тарваган тахал тусаагүйг албан ёсоор мэдэгдэв

2016-09-01 11:51:55

Дорнод аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч М нь нойр булчирхай өвдсөн гэх байдалтай Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлэхэд “Тарваган тахал”-ын шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй гэж эмнэлэгт хөл хорио тогтоосон.

Эрүүл мэнд, спортын яамны Зоонозын өвчин судлалын төвийн шинжээчийн №1075 дүгнэлтээр өвчтөнд тарваган тахлын савханцар илрээгүй болох нь тогтоогдсон байна. Болсон үйл явдалтай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарсныг албан ёсоор залруулж байна.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР


Цагдаагийн албан хаагч тарваган тахал тусаагүйг албан ёсоор мэдэгдэв  
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй